+976 88738774 [email protected]
Шөнийн зах, Пирамид Эвент Холл, 1 давхарт.

Зэс эрдэнийн гайхамшиг

  • Нүүр
  • Зэс эрдэнийн гайхамшиг

Зэс эрдэнийн гайхамшиг

1.Зэс аяга, таваг, сав суулганд хонуулсан ус зэс агуулж, түүнийг ууснаар хүний биеийн булчингийн системийг бэхжүүлнэ.

2.Зэс нь эрдэс тогтоох, нян бактерийг устгах нөлөөтэй байдаг.

3.Мөн эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойргүйдлийг багасган, төв мэдрэлийн системийг сайжруулан цусан дахь инсулины үйлчилгээ, цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдэг аж.

4.Зэсийг хөхний үрэвсэл, хатуурал, умайн хоргүй хавдар тэргүүтнийг эмчлэх зорилгоор тухайн газар тавьж хэрэглэнэ.

5.Зэс эдлэл нь нуруу бөөр, эмэгтэйчүүдийн савны өвчлөл, түрүү булчирхай, ууц нурууны зөөлөн эдийн гэмтэл, доргилтоос, элэг цөс ходоод, уушгины өвчлөл сүрьеэ, хатгаа, үе мөчний өвчлөлийг анагаах увидастай.

6.Мэс заслын дараах үеийн шархлаан дээр зэс тавьж боовол нягтрал нэвчдэс нь арилна.

Зэс нь зарим хоол хүнсэнд агуулагддаг.

1.Элэг,мах,далайн хүнс, цацагт хяруулын мах

2.Вандуй, сармис

3.Авакодо

4.Эрдэнэ шишийн гурил, улаан буудайн хивэг, овъёос, арвай

5.Бүйлс, самарт их хэмжээгээр агуулагддаг байна.

Зэс эрдэнэ нь эрчим хүчний хэмжээг бууруулдаг тул улс орны эдийн засагт ихээхэн үр өгөөжтэй юм.

  • Дэлхий даяар цахилгаан бараа эрчим хүчний 43%-46% ийг эзэлдэг. Эдгээр цахилгаан бараанд зэсийг ашигласнаар эрчим хүчний хэмжээг 10%-иар бууруулж, жилд $350 тэрбум доллар хэмнэх боломжтой.
  • Цахилгааны шугамыг зэсээр хийснээр галын аюулыг багасгадаг.
  • Загасчид загасны тороо зэсээр бүрснээр эрүүл загас барих боломжтой.
  • Угаалтуурын бариулыг зэсээр хийснээр бактерийг устгаж, халдварыг50 хувиар бууруулдаг.
  • Зэс нь дахин ашиглах боломжтой чанараа алддаггүй цөөн металын нэг юм.
  • Зэс нь агаарыг цэвэршүүлдэг тул угаалгын өрөөнд хөгц үүсдэггүй.