Та өнгөр тогтсон зэс, гуулин эдлэл, аяга, халбагаа яаж цэвэрлэх талаар шийдэл хайж байсан уу?
Гарын дор байдаг зүйлсээр амархан цэвэрлэх арга байдаг.
1. Зэс, гуулин эдлэл дээрээ кетчуп түрхээрэй.
2. Нэмээд давс бас цацчих.
3. Тэгээд чийгтэй алчуураар сайтар үрж цэвэрлэнэ.
4. Цэвэр усаар зайлсны дараа таны зэс, гуулин эдлэл нүд гялбуулан гялалзах болно.